Улс тунхагласны 102 жилийн ойн чансаа өндөр бөхчүүдийн барилдаан болно

Улс тунхагласны 102 жилийн ойн чансаа өндөр бөхчүүдийн барилдаан болно

 Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 26-ны пүрэв гарагт болно.

Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулсан бөгөөд 128 бөх зодоглосноос дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ.

Тус барилдааныг 1996 онд тодорхой шалтгаанаар зохион байгуулаагүй бөгөөд мөн 2009 онд N1H1вирусын улмаас,   2020 онд коронавирусийн цар тахлын улмаас тус тус өнжсөн байна. 

Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1990, 1992, 1993, 1997-1999 онд нийт зургаан удаа түрүүлсэн байх юм. Тэгвэл улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойгоор анх түрүүлснээс хойш 2013, 2015, 2016, 2017 онд нийт таван удаа түрүү бөхөөр тодорчээ.

Сүүлийн хоёр жилд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу заан С.Сүхбат дараалан түрүүлсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.