Сайдынхаа өрөөнд бичлэг хийж “дэггүйтсэн” туслах ажлаасаа чөлөөлөгджээ

Сайдынхаа өрөөнд бичлэг хийж “дэггүйтсэн” туслах ажлаасаа чөлөөлөгджээ

Өнгөрсөн найман сард Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн яам дээрх туслах нь суудал дээр нь сууж, ажлаа танилцуулж, Б.Найдалаа сайдаар бичлэг хийлгэсэн нь олон нийтээс багагүй шүүмжлэл хүлээсэн.

Үүнд Б.Найдалаагийн туслах "Миний ажлын анхны өдөр байсан, дуудахаар нь энгийн хувцастай очсон нь буруудлаа. Тийм бичлэг хийсэндээ хүлцэл өчье. Сайдтай хоёр дахь удаагаа л уулзаж үзээд их нээлттэй хүн байхаар нь төрийн ажлыг хөгжилтэй өнцгөөс харуулъя гэж зорьж бичлэг хийсэн" хэмээсэн тайлбар өгсөн байдаг.

Тэгвэл олон нийтээс багагүй шүүмжлэл хүртэж бидний хэлдгээр “бүллидүүлсэн” тэрээр өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хувьд хоёр туслахтай. Нэг нь салбар яам дээрээ байрлаж ажилладаг бол нөгөө нь төрийн ордонд ажилладаг байна.

Саяхан төрийн ордон дахь туслах нь мөн шуугиан тариад амжсан.

Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах сэтгүүлчид ярилцлага өгөөд зогсож байсан миний биед халдлаа" хэмээн уйлж, мэдээлэл өгсөн.

Харин М.Энхцэцэгийн биед халдсан гэх Б.Найдалаа сайдын туслах "Би өнөөдөр Төрийн ордны коридорт явж байхдаа УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй таарсан. Энэ үеэр намайг өндөр албан тушаалд томилох гэж байгаа гэх агуулгатай худал мэдээлэл ярьж байсан. Би түүнд “Би өндөр албан тушаалд очихгүй, туслахын ажлаа хийгээд явж байна. Та яагаад ингэж худал ярьж байгаа юм бэ” гэж хэлсэн. Үүний дараа утсаа гарган бичлэг хийж эхэлсэн. Харин би камерыг нь гараараа хаахад намайг биед нь халдсан хэмээн үндэслэлгүйгээр гүтгэсэн" хэмээн тайлбар өгсөн байдаг.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.