МИАТ “Өгэдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

МИАТ “Өгэдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Өгэдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө АНУ-ын Сиэтл хотноо хүлээн авлаа.

42f072f8998c43f395980866dc8a0521

 

АНУ-ын агаарын хөлгийн тэргүүлэгч “Боинг” компанийн салбар төвд зохион байгуулсан шинэ агаарын хөлгийн тууз хайчлах ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Ө.Батбаяр, “Бойнг” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн тэргүүтэй албаныхан оролцсон бөгөөд энэ үеэр хоёр компанийн удирдлагууд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.

МИАТ компани 2026 онд хүлээн авч буй шинэ хөлгөө Их Эзэн Богд Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд Монголын эзэнт гүрний хоёр дахь их хааны нэрээр “Өгэдэй хаан” хэмээн  нэрлэжээ. Энэхүү хөлөг нь МИАТ-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц бөгөөд тус компани нислэгийнхээ сүлжээг өргөжүүлэх, зорчигчдын тав тухыг бүрдүүлэх, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан уг загварыг сонгосон байна. Ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой уг онгоцыг Бээжин, Сөүл, Токио болон Бангкок зэрэг хотын чиглэлд ашиглахаар төлөвлөжээ.

58c4dd0f75a54eba97b301fa0711a046

Тус онгоцны түлш зарцуулах нь 20, нүүрсхүчлийн хийн ялгарал 20, дуу чимээний нөлөөллийн талбай 50 хувиар буурчээ. Мөн LEAP-1B хөдөлгүүртэй бөгөөд энэ нь түлш хэмнэх, өндөр үр ашигтай аж. Мөн дэвшилтэт далавчны үзүүр нь агаарын эсэргүүцлийг бууруулж, нислэгийн үр ашгийг нэмэх давуу талтай. Түүнчлэн том орон зай, цонх, ЛЕД гэрэлтүүлэгтэй, тав тухтай бүхээг, 38 см буюу 15 инчийн дөрвөн дэлгэц, дэвшилтэт навигацийн системтэй зэргээрээ ялгарна.

740fff5dc99b4807bfecd508e7d38fdd

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.