Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Италийн Турин хотноо 2025 оны 01 сарын 13-23-нд спортын 11 төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдөх дэлхийн оюутны спортын Универсиад 32 дугаар наадамд 57 орны 2,000 гаруй баг тамирчид оролцох юм. Монголын баг тамирчдыг Монголын оюутны спортын холбооноос зохион байгуулан Монголын цана, тэшүүрийн холбоотой хамтран энэхүү наадамд уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трейк, снөүбордын 5 спортын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй орно.
Наадмын уран гулгалтын төрөлд Монгол Улсаа төлөөлөн эмэгтэй тамирчин О. Мишээл, түүний дасгалжуулагч Т. Накашимагийн хамтаар Универсиадын мөсөн гулгуурын талбайд хурд хүчээ сорин өрсөлдөхөөр болсон. Ийнхүү Монголын хоёр дахь уран гулгагч дэлхийн Универсиад наадамд оролцох гэж байна. Монголоос анх удаагаа Г. Марал-Эрдэнэ 2019 оны ОХУ-ын Красноярск хотноо болсон Универсиад наадамд оролцож байжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS