Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Central ТВ-ийн уран бүтээлчдийн "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлэгт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчин, ахлах дэслэгч М.Билгүүн оролцож буй. Тэрээр цэрэгжлийн спортын мастер бөгөөд цэрэгжлийн гимнастикийн модон дээр малгай тавьж харайх төрөлд сүүлийн жилүүдэд тогтмол I, II байрыг эзэлж яваа алба хаагч аж. Өнгөрсөн 1 дүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд мөн энэ төрөлдөө 13 малгай дээгүүр харайж мөнгөн медаль хүртжээ.
2023 оны Зэвсэгт хүчний саадын зурвас шалгаруулах тэмцээний аварга, 2020 оны рагбигийн армийн аварга гээд цэрэгжлийн спортын бүх төрлөөр жигд хичээллэж, тэр бүртээ амжилт үзүүлж яваа офицер. Тэрээр ХБНГУ-д цэргийн сургууль дүүргэсэн, саяхан АНУ-д суралцаад ирсэн герман, англи хэлтэй, Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг, шүхэрчин дайчин юм.
Энхийг сахиулагч, бүжгийн спортоор хичээллэгч, гардан тулаанч гээд түүнийг тодотгох зүйл олон аж.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS