Хуучны Холливудын дэгжин хэв маяг болох Францын алдарт мушгиа үс засалт эргэн ирлээ

Хуучны Холливудын дэгжин хэв маяг болох Францын алдарт мушгиа үс засалт эргэн ирлээ

Загварын ертөнцөд улирал бүр шуугиан тарьдаг "The Row" брэнд энэ удаа хавар/зун 2026 коллекцдоо энгийн хэрнээ содон үсний сам ашиглан хуучны франц мушгиа засалтыг тайзнаа амилуулснаар трэндийг дахин дэлгэрүүллээ. Энгийн хэрнээ эрхэмсэг, дэгжин харагдахуйц уг үс засалтыг Британийн домогт үсчин Guido Palau бий болгосон байдаг. Тэрээр энэ үс засалтаа “өнгөрсөн ба ирээдүйн огтлолцол дээр оршиж байгаа нь хүмүүст дотно санагдсан” хэмээн тайлбарлаж байжээ. 

content 3930 1711129718370 f2ce88

Уг үс засалт нь эртний Грек, Ромын үеэс улбаатай ч 1961 онд Audrey Hepburn "Breakfast at Tiffany's" кинонд төгс мушгиа үсээрээ жинхэнэ алдаршсан байдаг. Тэгвэл өнөөдөр энэ засалт илүү зөөлөн, бага зэрэг задгай, чөлөөтэй байдлаар эргэн ирж байна.

content 3930 BFASTTIFFS

Франц мушгиа үс засалт нь ямар ч бүтэцтэй үсэнд зохицдог, гоёмсог атлаа хүчирхэг харагдуулдгаараа онцлогтой гэж үсчид тодотгодог байна. Сүүлд гэхэд Golden Globe Awards-ын улаан хивсний ёслолд энэхүү засалт дахин үзэгдсэн нь хуучны трэнд эргэн ирсний баталгаа болов.

Орчин үеийн франц мушгианы гол онцлог нь заавал төгс төгөлдөр байх албагүй, сам, хавчаар, гоёлын зүүлт зэргийг ил гарган ашиглаж, урд хэсгийн үсийг сул задгай үлдээх нь илүү орчин үеийн хэв маягийг илтгэх аж. 

content 3930 FrenchTwist b15d59ff

Дэгжин, эрхэмсэг хэр нь хэт хичээсэн мэт биш франц мушгиа үс засалт бол өнөө цагийн эмэгтэйлэг, минимал хэв маягийн төгс илэрхийлэл болох нь ээ. 

content 3930 hbz030126btyopener 0

content 3930 hbz030126btyopener 0

content 3930 Screenshot 2026 03 0

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.