Гурван настай хүүхэд цооногт унаснаас хойш 38 цаг боллоо. Аврах ажиллагаа 33 цаг үргэлжилж байна

Гурван настай хүүхэд цооногт унаснаас хойш 38 цаг боллоо. Аврах ажиллагаа 33 цаг үргэлжилж байна

 Төв аймгийн Заамар сумын нутагт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. 

Гурван дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухжээ. Тухайн цооногийн зэргэлдээх ухаж байгаа нүхний өргөн 35м, урт 70 метр юм байна.

Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г. Эрдэнэбатаар ахлуулсан  48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж байна. Хүүхэд цооногт унаснаас цооногт унаад 38 цаг боллоо. Аврах ажиллагаа 33 цаг үргэлжилж байна. Шороог ухах тусам гүн рүүгээ нойтон болж байгаа тул ухахад хүндрэлтэй болж байгаа аж.  Охины биеийн байдал одоогоор тодорхойгүй байна

 Маркшейдерийн мэргэжилтнүүд нарийвчилсан хэмжилт хийж, могойн нүд камер ашиглан цооногт доргилт өгч байгаа, эсэхийг тогтмол хянаж байна гэж ОБЕГ мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.