Уэльсийн гүнж Кэтриний “Эдгэрэл” баримтат киног олон улсад үзүүлнэ
Их Британийн Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээ хийлгэж, эдгэрэх явцад туулсан туршлагаа хуваалцсан баримтат киног энэ сард олон улсад үзүүлэхээр болсон тухай Кенсингтоны ордноос мэдээлжээ.
“Эдгэрэл” (Heal) гэдэг нэртэй уг баримтат киног энэ сарын 29-нд “Би-Би-Си” телевизээр үзүүлэх бөгөөд дараа нь АНУ, Австрали, Канадын үзэгчдэд хүргэх аж.
“Хорт хавдар хүнийг үнэхээр өөрчилдөг. Энэ өвчин бие махбод, гадаад төрхийг хувиргаад зогсохгүй сэтгэл зүй, дотоод ертөнцөд бүр ч гүнзгий нөлөөлдөг” хэмээн Кейт Миддлтон “Би-Би-Си”-гийн цацсан уг киноны танилцуулгад ярьжээ.
Их Британийн хаан ширээг залгамжлах ханхүү Уильямын гэргий Кейт хэвлийн хөндийн мэс заслын дараах шинжилгээгээр хорт хавдар илэрсэн тул эмчилгээ хийлгэж байгаагаа 2024 оны гуравдугаар сард олон нийтэд мэдэгдсэн юм. Гэхдээ гүнж ямар төрлийн хорт хавдар туссаныг одоог хүртэл мэдээлээгүй байна.
Эл кинонд хүнд өвчин эмгэг өвчтөнүүд төдийгүй тэдний ойр дотнынхны амьдралд хэрхэн нөлөөлдгийг Кейтийн болон эрүүл мэндийн хүнд сорилттой тулгарсан бусад хүний туршлагад тулгуурлан өгүүлнэ гэж Кенсингтоны ордны мэдэгдэлд дурдсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.