Улсын дээд шүүхэд шинээр томилогдох Ерөнхий шүүгч Ц.Цогт гэж хэн бэ?
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх дууссантай холбоотойгоор шүүгчдийн зөвлөгөөнийг хийж Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцжээ.
Ерөнхий шүүгчид Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшин, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын сана авсан тул Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болсон.
Улсын дээд шүүхэд шинээр томилогдож буй Ерөнхий шүүгч Ц.Цогт гэж хэн бэ?
Тэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байжээ. Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.
- - - 2020 оноос Duke University School of Law-н Шүүх судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа.
- - 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.
- - 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
- - 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
- - 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
- - 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;
- - 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.