"Ulaanbaatar open 2026" чөлөөт бөхийн олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улс багаараа гуравдугаар байр эзлэв
Дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээний нэг болох “Улаанбаатар опен-2026” өчигдөр болж өндөрлөлөө.
Тэмцээнд 23 орны 300 орчим тамирчин өрсөлдлөө. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа нар алтан медал хүртлээ.
Монголын тамирчид хоёр алт, таван мөнгө, таван хүрэл буюу нийт 12 медалийг авснаар багийн дүнгээр гуравт жагслаа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.