Орос-Монголын хамтарсан хэвлэл мэдээллийн форум болж байна.

Орос-Монголын хамтарсан хэвлэл мэдээллийн форум болж байна.

Орос, Монголын хэвлэл мэдээллийн форум Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байна. Тодруулбал, Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбарын удирдлага, сэтгүүлчид, мэргэжилтнүүд оролцож, дэлхийн мэдээг үндэсний онцлогт нийцүүлэн хүргэх арга хэлбэр, хиймэл оюун ухааны хэрэглээ, орчин үеийн медиа хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж байгаа юм.  

Форумыг  ОХУ-ын Цахим хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн яам, “Россия Сегодня” олон улсын мэдээллийн агентлаг, “Спутник Монголиа” агентлаг, Монгол Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл хамтран анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог.

 Энэ хүрээнд Орос, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг мэдээллийн салбараар дамжуулан бэхжүүлэх зорилгыг тавьж байна.

 МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц форумын нээж хэлсэн үгэндээ “Мэдээлэл бол өнөөдөр зөвхөн мэдээ дамжуулах хэрэгсэл биш. Улс орны нэр хүнд, үндэсний ашиг сонирхол, олон нийтийн итгэл, нийгмийн тогтвортой байдал, олон улсын харилцаанд чухал нөлөө үзүүлдэг стратегийн хүчин зүйл болсон” хэмээн онцлов.

Форумын төгсгөлд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан төсөл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцож, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.