Нийслэлийн төсвийн сонсгол Туулын хурдны замын төслийн талаар мэдээлэл сонсоно

Нийслэлийн төсвийн сонсгол Туулын хурдны замын төслийн талаар мэдээлэл сонсоно

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.15/ Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсгол Туулын хурдны зам болон Сэлбэ дэд төв орон сууцжуулалтын төслийн талаар хэлэлцэнэ.

Сонсголд нийслэлийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд төслийн санхүүжилт, эдийн засгийн үр өгөөж, байгаль орчинд үзүүлэх нөлөө болон газар чөлөөлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

Олон их наяд төгрөгийн өртөг яригдаж буй Туулын хурдны замын төсөл үнэхээр Улаанбаатарын түгжрэлийг бууруулах шийдэл мөн үү, эсвэл нийслэлийн төсөвт дарамт болох ээлжит “мега төсөл” үү гэсэн асуулт өнөөдөр сонсголын танхимд өрнөнө.

Сонсголын үеэр оролцогчид төслийн техник эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, газар чөлөөлөлтийн зардал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар тодорхой тайлбар шаардаж, “асар өндөр өртөгтэй төслийн үр өгөөжийг ямар тооцоонд үндэслэн гаргасан бэ” гэдэг асуудлыг хөндөж буй.

Сонсголын үеэр хотын удирдлагуудтай холбоотой авилгын хэргүүд ч яригдаж байгаа. Тухайлбал, Хотын дарга асан Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай одоогийн байдлаар цагдан хоригдож байгаа тул сонсголд оролцсонгүй.  Авлигатай тэмцэх газраас түүнийг хахууль авах болон мөнгө угаасан хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Тэрээр өөрийн эхнэр болон хамаатан садныхаа компаниудад Туулын хурдны замын Нэгдүгээр тойрог замын ажлын гүйцэтгэл нэрээр 5.6 тэрбум 709 сая төгрөгийг хууль бусаар шилжүүлсэн хэрэгт холбогдоод байгаа юм.

Нийслэлийн төсвийн сонсголын үр дүн, Туулын хурдны замын төсөлтэй холбоотой гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн холбогдох шийдвэр гаргах түвшинд хүргүүлэх юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.