Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал П.Анхтуяаг баривчилжээ
Авлигатай Тэмцэх Газраас (АТГ) арваад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиллажээ. Тус шалгалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар түүнийг баривчлан, үргжлүүлэн шалгахаар авч явсан байна.
Цагдан хоригдоод буй Ерөнхий захирал П.Анхтуяа нь Эрүүл мэндийн яамны (ЭМЯ) Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Очирбатын томилуулсан хүн гэгддэг. Д.Очирбат нь саяхныг хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашихаас гадна, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) даргаар давхар ажиллаж байжээ. Энэхүү хамаарал нь уг хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх сэжгийг улам лавшруулж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.