THE HU – "WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дууслаа

THE HU – "WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дууслаа

THE HU хамтлагийн 10 жилийн ойд зориулсан "WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone ангиллын тасалбар албан ёсоор 100 хувь борлуулагдаж, дууслаа.

Үзэгч, сонсогчдын өндөр идэвх, халуун дэмжлэгийн үр дүнд Chill Zone бүсийн бүх тасалбар бүрэн борлуулагдсан бөгөөд тоглолтын бусад ангиллын тасалбарын борлуулалт үргэлжилж байна.

2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт нь THE HU хамтлагийн 10 жилийн ойг тэмдэглэхээс гадна дэлхийн шинэ аялан тоглолтын албан ёсны эхлэл болж буйгаараа онцлогтой. THE HU хамтлаг шинэ "HUN" цомгийн бүтээлүүд болон дэлхийд танигдсан хит дуунуудаа карьерынхаа хамгийн том бие даасан тоглолтоор үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.

Одоогоор дараах ангиллын тасалбарууд худалдаалагдаж байна.

        Wolf (GA) – 99,000₮

        Fan Zone – 199,000₮

        Морьтон (3 хүний GA) – 270,000₮

        Аравт (10 хүний GA) – 900,000₮

        VIP Zone – 699,000₮

Chill Zone тасалбар худалдан авч амжаагүй үзэгчдийг үлдсэн ангиллын тасалбараа эртхэн захиалахыг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж байна.

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээлэл:
https://linktr.ee/thewolftotem

THE HU – WOLF TOTEM | World Premiere
2026.08.08 | Төв Цэнгэлдэх хүрээлэн

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.