Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 33.653 иргэн гарын үсэг зуржээ
Иргэн Г.Цогзолмаа “Цалинтай ээж” буюу гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжид сар бүр олгодог 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдлийг petition.parliament.mn-д байршуулж иргэдийн саналыг авч байна.
Тус өргөдлийн тайлбарт “Цалин гэж томоор нэрлэсэн 50,000 нь амьдрал дээр ганц уут буюу 48ш памперас + 100ш нойтон салфитканд л хүрч байна. Энэ нь нярай нялх хүүхдийн 6-7 өдрийн пампрасны хэрэглээг хангаж бусад хэрэглээ болон хэрэгцээнд хүрэлцэхгүй байна. Зах зээл дээрх хэрэглээний барааны үнэ өдөр ирэх тусам өсч нэмэгдэж байгаа тул цалин гэх 50,000 төгрөгийг нэмэх талаар хэлэлцэж өгнө үү. Улсын ирээдүй болсон бяцхан үрсээ асарч буй ээжүүдээ өргөдлийг дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээжээ.
Иргэд "D.parliament"-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган гарын үсэг цугларвал уг санал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай. Тэгвэл одоогийн байдлаар дээрх өргөдлийг одоогоор 33 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна. Санал авах хугацаа энэ сарын 29-нд дуусах юм. Санал өгөхийг хүсвэл ЭНД дарна уу
Сэтгэгдэл (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.