Б.Даваадалай: Байгаль орчны ажлыг зөвхөн шаардлага биелүүлэх түвшинд бус, стратегийн урт хугацааны үнэ цэн бүтээх түвшинд авч үзэхийг уриалъя

Б.Даваадалай: Байгаль орчны ажлыг зөвхөн шаардлага биелүүлэх түвшинд бус, стратегийн урт хугацааны үнэ цэн бүтээх түвшинд авч үзэхийг уриалъя
 
Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах асуудал нь зөвхөн нэг салбарын үүрэг бус эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдлыг тодорхойлох стратегийн асуудал болж байна.
 
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд /COP17/ “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК байгальд ээлтэй технологи, инновац, нөхөн сэргээлт, ногоон шийдлүүдээ танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодит санаачилгуудаа тодорхой болголоо.
64bc1358169044cc8a37fab4f81ce4c1
Монгол Улсын санаачилсан бэлчээр, малчдын олон улсын жил, Улаанбаатарын тунхаглал, STEP арга хэмжээний хөтөлбөр, “Тэрбум мод” зэрэг санаачилгууд олон улсын түвшинд дэмжигдсэн нь Монгол Улс байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой чиглэлээр манлайлж болохыг харуулж байна.
 
Энэ чиглэлд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” дөрвөн стратегийн зорилтыг дэвшүүллээ. Үүнд:
  •  БАЙГАЛИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛНА
Байгаль орчны нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, сөрөг нөлөөлөл болон эрсдэлийг бууруулахаас гадна хамгааллын үр дүнг урт хугацаанд хэмжиж, санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
Энэ хүрээнд БОУАӨЯ болон Монголын Байгалийн Өв сантай хамтран биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллын бодлого, стандарт, мониторинг, үнэлгээний тогтолцоог хөгжүүлж, жишиг төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.
  •  НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ ЧИГЛЭЛ БОЛГОНО
Тогтвортой хөгжлийн стратегиа шинэчилж, ногоон болон тогтвортой санхүүжилтийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.
Ингэснээр олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон шилжилт, байгальд ээлтэй технологи, тогтвортой хөгжлийн төслүүдэд чиглэсэн урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг татах боломжийг нэмэгдүүлнэ.
  •  САЙН ТУРШЛАГЫГ НЭГДЛИЙН ХЭМЖЭЭНД ДЭЛГЭРҮҮЛНЭ
Нэгдлийн компаниудын хэрэгжүүлж буй байгальд ээлтэй технологи, инновац, нөхөн сэргээлт, ногоон шийдлүүдийг зөвхөн тухайн компанийн хүрээнд үлдээхгүй.
Үр дүнтэй, бодитой шийдлүүдийг нэгдлийн хэмжээнд түгээн нэвтрүүлж, харилцан суралцах, туршлага хуваалцах тогтолцоог бий болгоно.
  •  ЭКОСИСТЕМИЙГ УРГУУЛНА
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 291 сая мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байна.
Амьдрах чадвартай мод, сэргэж буй экосистем, нөхөн сэргэж буй газар нутаг, урт хугацаанд хадгалагдах ногоон үнэ цэнийг бүтээхээр зорино.
51d7b63cf95a40db91058594fce64274
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.