Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах харь улсад хэлмэгдсэн иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах харь улсад хэлмэгдсэн иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон орон даяар хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Үндэстний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс болон Баянзүрх дүүргийн салбар комиссоос өнөөдөр /2026.09.09/ зохион байгууллаа. Энэхүү гэрэлт хөшөөний эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 онд ОХУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын Ерөнхийлөгчийн улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалын асуудлаар гаргасан мэдэгдлийн хүрээнд 2001 онд ОХУ-ын Москва хотын ойролцоох Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектод Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болд, уран барималч Б.Хийморь нарын эх загвараар босгосон байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-д  байрлах гэрэлт хөшөөнд 2022 онд хүндэтгэл үзүүлэхдээ, эх нутагт нь дурсгалын хөшөөг босгож, элгэн саданд нь ойртуулах ёстой гэсэн санаачилга гаргасан байдаг. Энэ хүрээнд Цагаатгалын Улсын комисс 2022 онд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар комисс, НИТХ-ын Ажлын албатай хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувилбарыг нь босгож, тав дахь жилдээ хүндэтгэл үзүүлж байгаа юм.

2ae9dad68acb4f1bab3b9e3ec97ca03e

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Цагаатгалын улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Д.Ихбаяр, нарийн бичгийн дарга М.Халтар, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цогтбаатар, дүүргүүдийн ИТХ болон салбар комиссын албан хаагчид оролцлоо.

387becd44e0b412dadb096afbb8332f5

42788cb5b089412dac081192421b8934

7fa78a3d73d744399a99dc7bcdf9280f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.