Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт /2026.09.19/ ажиллаж байна. Энэ үеэр Өвөрхангайн Нарийнтээл, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянхонгорын Шаргалжуут, Архангайн Хашаат сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газарт автомашин олголоо.

Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүсээд, эдгээр автомашин хөдөө орон нутгийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний чадавхыг сайжруулж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, шуурхай, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.