Ш.Энхийн-Од АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн хөгжлийн лигт анхны тоглолтоо ялалтаар эхлүүллээ
Америкийн сагсан бөмбөгийн холбооны NBA-гийн Хөгжлийн лигийн “Осеола Мэжик” багтай гэрээ байгуулсан гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналынхаа эхний тоглолтдоо оролцлоо.
Түүний хүчин зүтгэж буй “Осеола Мэжик” багийнхан улирлын тоглолтдоо талбайдаа “Оклахома Сити Блю” багийг хүлээн авч тоглон 97:89-өөр буулган авчээ. Манай тамирчин Ш.Энхийн-Одыг тус багийн дасгалжуулагч сэлгээнээс төвийн байрлал дээр тоглуулсан нь гайхам бөгөөд сонирхолтой шийдвэр байв. Тэрбээр талбайд 24 минутыг өнгөрүүлэхдээ таван оноо, дөрвөн самбар, хоёр оновчтой дамжуулалт, хоёр бөмбөг таслалт, нэг хаалт гүйцэтгэжээ. Мөн довтолгооны зургаан оролдлогын хоёрыг амжилттай болгож, талбайд байх хугацаандаа +12 үзүүлэлттэй тоглосон байна.
Ш.Энхийн-Од тоглолтын турш хамгаалалтад идэвхтэй оролцож, багийнхаа довтолгоо болон хамгаалалтад олон талын хувь нэмэр оруулсан нь анхаарал татав. Ийнхүү Монголын сагсан бөмбөгийн залуу тамирчин АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн хөгжлийн лигт анхны тоглолтоо ялалтаар эхлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.