Энэ 7 хоногт болох үйлд явдлууд

Энэ 7 хоногт болох үйлд явдлууд

2026 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

  • 9 дүгээр сарын 21-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
  • 9 дүгээр сарын 21-нд: Дэлхийн энх тайвны өдөр тохионо.
  • 9 дүгээр сарын 21-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
  • 9 дүгээр сарын 21-нд: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч эхэлнэ.

5776001c34d5c07d3fe7f88b2815be1d

  • 9 дүгээр сарын 21-нд: Байгаль орчныг хамгаалах өдөр тохионо.
  • 9 дүгээр сарын 21-нд: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.
  • 9 дүгээр сарын 21-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
  • 9 дүгээр сарын 21-нд: Уран бүтээлч С.Баярбаатарын "Сэтгэлийн аяс" үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

593da9fd380390013a0473605e8d4381

  • 9 дүгээр сарын 22-нд: Австралийн Холбооны Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик манай улсад албан ёсны айлчлал хийнэ.
  • 9 дүгээр сарын 22-25-нд: БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж буй Өвөрмонголын XIV соёлын өдрүүд болно.
  • 9 дүгээр сарын 23-нд: "Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын XIV соёлын өдрүүдийн нээлт Улаанбаатар зочид буудалд болно.
  • 9 дүгээр сарын 25-нд: Морин хуурт зориулсан бүтээлийн тоглолт Улсын филармонийн концертын танхимд болно.

93fc1bca4ba5ecf1d555a4230bb99060

  • 9 дүгээр сарын 25-27-нд: БНХАУ-тай хиллэдэг Байтaг авто замын боомт, Хавирга, Булган, Ханги, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт, Баянхошуу, Сүмбэр зэрэг авто замын боомтыг түр хаана.
  • 9 дүгээр сарын 26-нд: “Эв Монгол” клубийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн намрын улирлын нээлт болно.
  • 9 дүгээр сарын 27-нд: Дэлхийн аялал жуулчлалын өдөр.
  • 9 дүгээр сарын 27-нд: Био энергийн судалгаа, шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.