Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр Ахмадын өдөр тохиож байна

Улаанбаатарт:

09:00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болно. 

09:00 цагт: “Хамтдаа хөгжсөн 65 жил: Урьдчилан сэргийлэлт, инновац, хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний хурал “Новотел” зочид буудалд болно. 

11:00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно. 

14:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

14:00 цагт: Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан МУЭ-ийн гишүүн, ахмад уран бүтээлчдийн “Натюрморт” сэдэвт хамтарсан үзэсгэлэнг “Монгол арт” галерейд нээнэ.

 - Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн “Сайд нарын 25 дугаар бага хурал” Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж байна.

- Үндэсний мод тарих өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

- Цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлыг орон даяар эхлүүлнэ.

Орон нутагт:

Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна. 

Үзэсгэлэн:

- “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 5-ныг хүртэл гарна.

- Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.

- “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

- “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.