Иргэд бензиний хомсдол, үнийн хөөргөдлийг эсэргүүцэж төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна
Өнөө өглөө 10:00 цагаас эхлэн иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна.
Энэ жилийн зургаадугаар сарын сүүлээр улсын хэмжээнд ойролцоогоор 40 хоногийн нөөцтэй байсан ч долдугаар сард нийлүүлэлт 40%-иар буурсан. Улмаар долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэл хомсдол орон даяар үргэлжилсэн билээ. Улмаар наймдугаар сарын дунд үед нийслэлийн хувьд хомсдол түр намжсан ч есдүгээр сарын сүүлээр ахин оочир дараалал үүсэх болсон юм
Тйимээс иргэдийн төлөөлөл Сүхбаатарын талбайд машинтай жагсаалыг эхлүүлээд байна. Тэд хэлэхдээ, Гэр бүлдээ ч гаргах цаг зав гаргалгүйгээр ажлаа тараад л бензинд оочирлож байна. Хүргэлт хийдэг, хувиараа бизнес хийдэг хүмүүст хүнд тусаж байна. Угаасаа шатахуун түгээх станцад хонож оочирлож байгаа учир талбай дээр хонож жагссан ч болно. Г.Дамдинням сайдыг өөрийн биеэр гарч ирж үнэн тайлбар өгтөл нь жагсана хэмээн бухимдаж буйгаа илэрхийлэв.
Жагсаал эхлэхэд талбайг тойроод цагдаагийн хамгаалалтууд гарсан байсан ба ачлагын машинууд ч мөн иржээ. Жагсагчдыг жагсаал хийх зөвшөөрөл аваагүй тул жагсаалыг тарааж, авто замаа чөлөөлөхийг албаныхан шаардаад байгаа юм. Гэсэн ч автомашинтайгаа жагсаалд нэгдэх иргэдийн тоо нэмэгдсээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.