Найруулагч Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээлээ
Нийслэлийн прокурорын газрын саналаар найруулагч Б.Баатарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс аваад байгаа.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал шүүхэд ирүүлснийг шүүх хэлэлцээд яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл найруулагч Б.Баатар нь энэхүү хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг эс зөвшөөрч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг шүүх өнөөдөр хэлэлцлээ. Улмаар шүүхээс Б.Баатарын гомдлыг хүлээн авахаас татгалзаж, түүний хилийн хоригийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.