Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ
Азийн спортын XX наадам Япон улсын Айчи муж, Нагояа хотноо амжилттай зохион байгуулагдаж, 45 Үндэсний олимпын хорооны 11 мянга гаруй тамирчин 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө “Imagine One Asia” уриан дор 16 хоног хурд хүчээ сорилоо.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн 30 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөж, 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл, нийт 15 медаль хүртсэн амжилтаар 45 улс орны баг тамирчдаас 27 дугаар байрт жагслаа.
Эдгээр медалийг спортын төрлөөр авч үзвэл
- Жүдо - 7, Чөлөөт, сонгомол бөх - 4,
- Дугуй - 1,
- Бокс - 1,
- Жюү Жицү - 1,
- Цахим спорт (баг) - 1 байна. Медаль хүртсэн тамирчдын нэрс
- Казирбек Ёлок, Жудо эрэгтэй - 66 кг-д алт
- Тэрбиш Ариунзаяа, Жудо эмэгтэй -57 кг-д мөнгө
- Хархүү Билгүүнсайхан, Бокс эрэгтэй 55 кг-д хүрэл
- Баасанжаргал Наранхишиг, Жиү-жицү эмэгтэй -63 кг-д хүрэл
- Амарсайхан Адъяасүрэн, Жудо +78 кг-д хүрэл
- Батхуяг Гончигсүрэн, Жудо эрэгтэй +100 кг-д хүрэл
- Ганбаатар Наранцэцэг, Жудо эмэгтэй -48 кг-д хүрэл
- Лхагватогоо Энхрийлэн, Жудо эмэгтэй -63 кг-д хүрэл
- Уран-Үлзий Анужин, Жудо эмэгтэй -70 кг-д хүрэл
- Сайнбаяр Жамбалжамц, Замын дугуйн спортын эрэгтэй хүрэл
- Баянмөнх Оюунтуяа, Чөлөөт бөх эмэгтэй 53 кг-д хүрэл
- Ганбаатар Ганхуяг, Сонгомол бөх эрэгтэй 97 кг хүрэл
- Олонбаяр Сүлдхүү, Чөлөөт бөх Эрэгтэй 86 кг-д хүрэл
- Тогтох Алтжин, Чөлөөт бөх Эмэгтэй 62 кг-д хүрэл
- Баярсайхан Тэнгис, Эрдэнэсүрэн Эрдэнэбилэг, Отгонбаяр Лхагвасүрэн, Тэгшжаргал Багабанди, Түмүрбаатар Эрмүүнбаатар, Цахим спорт MLBB төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн билээ.















Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.