Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа. Харин Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт” гэдэг газарт аравдугаар сарын 13-ны 16:50 цагт хээрийн түймэр гарчээ. Гал түймрийг тухайн өдрийн 19:17 цагт цурамд оруулж, 23:55 цагт бүрэн унтраасан байна.
Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Чингисийн далан” гэдэг газарт аравдугаар сарын 13-ны 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурамд оруулж, аравдугаар сарын 14-ний 00:10 цагт бүрэн унтраажээ.
Харин Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 8-нд гарсан хээрийн түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.