Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2026 оны анхдугаар хуралдаанаа хийлээ

Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2026 оны анхдугаар хуралдаанаа хийлээ

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хуралдааныг ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлы зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Оргил удирдан явууллаа.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагууд 2025 оны тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа танилцуулаа.

ХУД-ийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучудын хөгжлийн хэлтэс 2025 онд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажлаа танилцуулж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа тус тус танилцууллаа. Дүүргийн энэ оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгах саналыг зөвлөлийн гишүүдээс санал гаргаж, энэ оны төлөвлөгөөнд тусгуулах саналаа хэлэлцэн хуралдав.18d207e035f54afe9cec3b0cbb6990ad

54c02c86724b4303bcf1d6dc55641f4d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.