ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Шэньжэнь хотод Орос-Хятадын хэлэлцээ хийлээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өнөөдөр Хятадын өмнөд хэсгийн Шэньжэнь хотод уулзлаа. Энэхүү уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад айлчлахын өмнөхөн болж буйгаараа олон улсын анхаарлыг татаж байна.
Тэд хоёр улсын иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэтийн төлөв, олон улсын болон бүс нутгийн асуудлаар хэлэлцэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзахаасаа өмнө АПЕК-ийн чуулганд оролцож үг хэлсэн байна. Ерөнхийлөгч В.Путин АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчдын өмнө хэлсэн үгэндээ Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тогтоож, Оросын зах зээлээс сайн дураараа татгалзсаныхаа үр дагаварт одоо хүртэл дасан зохицож чадаагүй бөгөөд үүнээс болж Европын холбоо зах зээлийн чадал чансаа, байр сууриа алдсан гэжээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй хийсэн уулзалтынхаа дараа Оросын төрийн тэргүүн хоёр улсын харилцаа тогтвортой, хамтын ажиллагаа өргөжсөөр байгааг онцолсон бол Ерөнхийлөгч Си Жиньпин хоёр улсын харилцааг “салхи бороонд ч үл ганхах уул”-тай зүйрлэжээ.

АПЕК-ийн чуулга уулзалтын хүрээнд энэ сарын 19-нд Шэньжэнд ОХУ, АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт болох талаар Цагаан ордон мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.