МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Үндэсний телевизийн хөтлөгчөөр олонд танигдсан Д.Одзаяа өдгөө сошиал инфлюсер цолтой болоод буй. “Бэлэг” нэвтрүүлэг хийж, бартерчин хочтой болсон тэрээр инстаграм дээрээ нэг сая дагагчтай болжээ. Нэг сая дагагч гэдэг дэлхийн хэмжээний одтой зүйрлэхүйц үзүүлэлт. Ийнхүү олноо нэвтрүүлэгч нэрээр алдаршсан Д.Одзаяа сошиал инфлюсер цолоо бот хаягийн тусламжтай Монголын топ инфлюсер болгож чадлаа.
Угтаа саяхныг хүртэл оригоороо хамгийн олон дагагчтай алдартнаар жүжигчин О.Дөлгөөн байв. Жүжигчин О.Дөлгөөн Д.Одзаяаг бодоход эх орондоо шилдэг гэх рекламыг базаж, модель, жүжигчний карьераа хослуулж явсаар Англичуудын дуранд өртөөд, алдарт сэтгүүлд дүрээ мөнхлөөд амжсан. Харин манай Д.Одзаяа галууны мах идсэн шигээ дагагчийнхаа баярыг тэмдэглээд сүйд. Гэтэл өнөө дагагчид нь монгол хэл сураад хэрэлдээд байнаа гэнэ лээ. Түүний хувьд сонгуулийн өмнө энэ тоонд хүрнэ гэдэг алтан боломж.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS