“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцааж аваад байна. Ингэснээр нийслэлийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт сайжирч нийслэлийн өмчийн харилцааны газар нь нийслэлийн төсөвт 2024 онд 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 18 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажил 2026 онд ч мөн үргэлжилнэ. Тухайлбал, энэ онд Өргөө зочид буудлыг эргүүлэн авна. Өнөөдрийн байдлаар хоёр талын хэлцэл үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.