"Нүүрсний хэрэг"-ээр шалгагдаж байгаа Ц.Чулуунзагдыг үргэлжлүүлэн цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна
АТГ-аас өнгөрсөн оны есдүгээр сарын 10 /2025.09.10/-ны өдөр МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, улмаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр дуусах байсан бөгөөд түүнийг үргэлжүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна.
Эрүү, Иргэнийн хэргийн хялбар ажиллагааны шүүхээс дээрх прокурорын саналыг үндэслэн Ц.Чулуунзагдад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоног авах шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл "Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг дахин нэг сарын хугацаанд цагдан хорьж, мөрдөн шалгахаар болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.