“K-Pop Demon Hunters" киноны "Golden" дуу Грэмми шагнал хүртлээ
“K-Pop Demon Hunters" кино нээлтээ хийсэн цагаас хойш рекордууд эвдэж, чартуудыг тэргүүлэн, хоёр ч Golden Globe шагнал хүртэж, богино хугацаанд асар том фенүүдийн хүрээллийг бий болгосон. Netflix-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй кино болсон “K-Pop Demon Hunters"-ийн "Golden” дуу 68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолоос шагнал хүртлээ.

“Golden” дуу нь Visual media-д зориулан бичигдсэн шилдэг дуу шагналыг авсан бөгөөд мөн Song of the Year (Оны дуу) ангилалд нэр дэвшсэн юм.
Киноны саундтрэкийг үзэгчид маш ихээр сонирхож, “Golden” дууг Spotify дээр 1 тэрбум стрим-д хүргэсэн байна.
Мөн киноны дараагийн ангийг хийх ажлыг Netflix болон Sony нар хамтран хийж байгаа аж. Уг шинэ ангийг 2029 онд нээлтээ хийх төлөвтэй гэж олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.