Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

Холливудын залуу од Тимоти Шаламе дуурь, балетын талаар хэлсэн үгнээсээ болж олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд болсон нэгэн уулзалтын үеэр “Би дуурь эсвэл балет дээр ажиллахыг хүсдэггүй. Хэн ч тоодоггүй зүйлийг хүмүүст хүчээр сонирхуулж байгаа юм шиг санагддаг” гэж хэлсэн байна.

Удалгүй тэрбээр уучлал хүсч, дуурь болон балетын уран бүтээлчдийг хүндэлдгээ илэрхийлсэн ч шүүмжлэл одоо хүртэл намжаагүй байна. Сонгодог урлагийнхныг бухимдуулсан уг маргаанд түүний ээж, эмээ хоёрыг хамруулсан бөгөөд тэдний мэргэжлийн бүжигчин байсан нь ил болж, олон хүн Тимоти Шаламег гэр бүлийнхээ урлагийн уламжлал, соёлд хүндэтгэлгүй хандсан гэж үзэж байгаа аж. 

Энэ маргаанд нэрт жүжигчин Jamie Lee Curtis хүртэл байр сууриа илэрхийлж, "...уран бүтээлчид бие биенийхээ урлагийг үгүйсгэх ёсгүй" хэмээн шүүмжилсэн байна. Тэрээр мөн тайзны уламжлалт урлагийг дэмжиж буйгаа ч илэрхийлжээ.

content 3961 230313120857 02 jami

Энэхүү маргаан түүний оскарын наадмаар шагнал авах боломжийг багасгаж байгаа гэж урьдчилсан таамаглал гаргадаг Gold Derby сайтад дурдсан байна. Тухайлбал  Gold Derby сайтад мэдээлснээр, Sinners киноны жүжигчин Майкл Б.Жордан “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал авах магадлал 48.28% болж өссөн бол Тимоти Шаламе-гийн магадлал 36.99% болж буурчээ.

content 3961 befa0e3a45f243555ba4

Хэдийгээр академийн санал хураалт өнгөрсөн Пүрэв гарагт хаагдсан ч энэ маргааны бодит нөлөө 98 дахь удаагийн Оскарын наадмаар тодорхой болох юм. 

content 3961 621010176 1792756336

content 3961 191021 TC HP

content 3961 the chance of timoth

content 3961 kylie jenner en timo

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.