“The Devil Wears Prada 2” киноны эргэн тойронд: "Чөтгөрүүд" киногоороо дамжуулан тренд үүсгэсээр

“The Devil Wears Prada 2” киноны эргэн тойронд: "Чөтгөрүүд" киногоороо дамжуулан тренд үүсгэсээр

Прадагаар гоёдог чөтгөрүүд эргэн ирлээ. Олон жилийн хүлээлтийн эцэст The Devil Wears Prada киноны үргэлжлэл тун удахгүй нээлтээ хийх нь. Анхны киноноос хойш 20 жилийн дараа ирж буй энэ үргэлжлэлд Miranda Priestly хэвлэмэл сэтгүүл уналтад орж буй үед карьераа хадгалахыг хичээж, харин Emily Charlton (Emily Blunt) тансаг брэндийн хүчирхэг удирдагч болж, Runway-д хэрэгтэй зар сурталчилгааны санхүүжилтийг атгаж буйгаар үйл явдал өрнөнө.

content 4083 “The Devil Wears Pra

Ердөө ганц сарын дараа киногоо нээх тэд сурталчилгааны ажлаа эхэлжээ. Кино 5-р сарын 1-нд дэлгэцнээ гарахаас өмнө Meryl Streep, Anne Hathaway, Emily Blunt, Stanley Tucci зэрэг одод дэлхийн янз бүрийн хотод улаан хивсний ёслолд оролцож, киногоо сурталчлах тул ойрын өдрүүдэд загварын гайхалтай төрхүүд ар араасаа хөврөх нь гарцаагүй.

content 4083 TDWP2 02725 R

Тэгвэл сурталчилгааны аяллын эхний зогсоол болох Мексик хотод Meryl Streep улаан өнгийн Dolce & Gabbana хослол өмссөн бол Anne Hathaway алтан бүс бүхий, чимэглэлтэй Schiaparelli даашинзаар олны анхаарлыг татжээ. Энэ мэт олон гайхалтай загвар, өнгөний хослол бүхий улаан хивсний ганган зургаар кино нээх хүртэл нүдээ хужирлах нь. 

content 4083 IMG 6814

content 4083 DSC02261

“The Devil Wears Prada 2” кино гарахын өмнө “cerulean” өнгө тренд болж байна

content 4083 5326a56a 500f 4276 8

Эхний кинон дээрх Miranda Priestly-ийн ярьсан “энэ бол зүгээр нэг цэнхэр биш, cerulean” гэх алдарт яриа одоо ч загварын ертөнцөд хүчтэй нөлөөтэй хэвээр. Энэ удаа киноны 2-р ангитай гарахтай зэрэгцэн уг өнгө дахин анхаарлын төвд орж, одууд ч энэ өнгөөр хувцаслаад эхэлжээ.

Ялангуяа Anne Hathaway сурталчилгааны үеэр cerulean өнгийн даашинзаар гоёсон нь фэнүүдийн хуучны дурсамжийг сэргээгээд амжжээ. Энэ өнгө нь зөвхөн өнгө биш загвар хэрхэн “дээрээс доош” тархаж, энгийн хэрэглэгчдийн сонголтод хүртэл нөлөөлдгийг илэрхийлсэн бэлгэдэл болжээ. 

content 4083 656840668 1857952176

Ийнхүү киноны нээлт ойртох тусам cerulean өнгө дахин моодонд орж, загварын ертөнцөд өөрийн нөлөөг дахин сануулсаар байна.

Кинонд дурдагддаг 2002 оны Oscar de la Renta-гийн cerulean өнгөт даашинзнууд бодит байдал дээр байгаагүй ч энэ улиралд дизайнерууд уг өнгийг үнэхээр “амилуулжээ”.

content 4083 663bff4f 00f4 4980 8

2026 оны хавар-зун коллекцуудад тод, цахилгаан мэт цэнхэр өнгө тайзнаа ноёрхсон байна. Tory Burch, Ashlyn нар цув, топ, өмд танилцуулсан бол Herbert Levine cerulean шаахай, харин Loewe шинэчилсэн Amazona цүнхээ энэ өнгөөр гаргажээ.

content 4083 a138ac27 0d14 40da 9

Энэ өнгө нь ямар ч хэв маягт зохицно — классик төрхтэй, цамц ба балетканд дуртай байлаа ч, спортлог стильтэй, парка хүрэм, кет өмсдөг байлаа ч адилхан.

Cerulean-ийг ганц аксесуар байдлаар ч, эсвэл толгойноос хөл хүртэл нэг өнгөөр ч ашиглаж болно. Жишээ нь, тренд болж буй намхан суудалтай харандаа юбкыг цэнхэр өсгийтэй гуталтай хослуулж ажлын төрхөө шинэчилж болно. Эсвэл жийнс, энгийн футболк дээр цэнхэр кет өмсөөд өдөр тутмын хөнгөн төрх бүрдүүлж болно.

Илүү шинэлэг мэдрэмж өгөх cerulean өнгөний давалгааг өдөр тутамдаа туршаад үзээрэй.

content 4083 b708d9b7 9af0 4624 9

content 4083 72f18403 2b8d 48b7 8

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.