Дуучин Хаянаа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий бага ангийн сандал ширээ бэлэглэжээ

Дуучин Хаянаа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий бага ангийн сандал ширээ бэлэглэжээ

Дуучин А.Хаянхярваа Завхан аймгийн Нөмрөг сумын Ерөнхий боловсролын сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий сандал ширээ бэлэглэжээ. Тодруулбал, тус сургуулийн 1972 оны 14 дэх төгсөлтийн төгсөгч Д.Амгалан агсаны үр хүүхдүүд, МУСТА дуучин А.Хаянхярваа нар сурагчдын сурах таатай орчныг бүрдүүлж 2 ангийн сурагч ширээ сандал (28 ширээ, 56 сандал нийт 18 орчим сая төгрөгний) хандивлажээ.

Ахмад багш нарын яриа дурдатгалд Д.Амгалан агсанг хүүхэд байхдаа зураг их дардаг, дарсан зургаа хүн бүрт угааж өгдөг, урлаг соёлын авъяас мэдрэмж өндөр, хөгжим тоглодог манай сургуулийн манлайлагч сурагчдын нэг байсан гэж дурссан байдаг. Түүний хүү МУСТА, дуучин А.Хаянхярваа ширээ сандал бэлэглэж хүлээлгэн өгөхдөө энэ сургуульд өөрөө хэсэг хугацаанд суралцаж байсан тухайгаа дурджээ.

Тус сургуулийн хамт олноос талархал илэрхийллээ.

content 4114 665715724 2743327841

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.