МУГЖ У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ

МУГЖ У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ

“Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгох юм. “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд Гавьяат жүжигчин У.Уранчимэг эмээгийн дүр бүтээсэн байна. Түүний хувьд амьдрал дээрээ эмээ болж, зээгийн зулай үнэрлээд буй.

content 4148 МУГЖ У

Цахим орчинд тэрбээр "Uujuu's grandma" хуудсыг хөтлөн, зээ хүүтэйгээ өнгөрүүлсэн хөгжилтэй, дурсамжтай хормуудаа хадгалан үлдээдэг. Тайз, дэлгэцийн олон олон уран бүтээлд өөр өөр онцлогтой дүрүүдийг гарамгай бүтээж ирсэн түүнийг энэ удаа "Сэтгэлийн уяа" киноноос эмээгийн төрхөөр харах нь.

Ташрамд дурдахад, “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.

content 4148 МУГЖ У

content 4148 МУГЖ У

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.