Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?
Өнгөрсөн Бямба гарагт Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махны асуудлаар Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. Улмаар өчигдөр НИТХ-ын үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр болон Засгийн газрын төлөөллүүд Х.Нямбаатарын ажлыг хүлээлцэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбатад тамгыг нь шилжүүлсэн.
Х.Нямбаатарыг нөөцийн мах, үнийн хөөрөгдлөөр шалтаглан суудлаас нь буулгаж авсан нь цаанаа МАН-ын 36-ын талын /Ерөнхийлөгчийн тал/ сүүлчийн хүсэл байсан. Одоо нэгдүгээр хүн Х.Нямбаатарын оронд үгэнд ордог баруун гарын “балчируудаасаа” тавих нь дамжиггүй. Өчигдөр оройноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн экс хүргэн Б.Пүрэвдагвын нэр Хотын даргын суудалд хүчтэй яригдаж байна. Саяхан МАН-ын залуучуудын холбоо СДМЗХ-ны даргын тамгыг Н.Учралаас гардан авсан түүнийг У.Хүрэлсүхийн экс хүргэн, Н.Учралын дараах нөөцний “боловсон хүчин” гэх мэт тодотголууд улс төрийн хүрээнд тодорхойлдог.
КАРЬЕР
Б.Пүрэвдагва нь 1990 онд төрсөн, Монгол Улсын ИхСургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсөж, 2017 онд Австрали улсын Ньюкастлын Их Сургууль(Newcastle University)-д Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. МАН-д 2008 онд элссэн. Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй түүнийг МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хурлаар /2024.10.14/ 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгож байв. Тухайн үед Баянзүрх дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан.
БОЛОВСРОЛ:
• 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
• 2008-2012 онд МУИС, Улс төр судлал,
• 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургууль, Тогтвортой хөгжлийн судалгаа, магистр,
• 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.
ЭРХЭЛСЭН АЖИЛ:
• 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,
• 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
• 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт референт,
• 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
• 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
• 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
• 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
• 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.
М.Үүрийнтуяа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.