Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан билээ. Журмаар дараах болон асуудлыг шийдвэрлэв.
- Шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт гаргасан иргэнээс бүрдүүлэх баримт бичигт давхардсан агуулга, хуульд заагаагүй нэмэлтийг шаардахгүй.
- ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг ялгаатай байдлаар зохицуулна.
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилоход сонголт хийх этгээдийн төлөөллийг шууд нэрлэн заасан байсныг өөрчилсөн.
- Сонгон шалгаруулалтын үе шат, дараалал, үйл явцыг нарийвчлан тусгав.
- Ил тод байдал, олон нийтийн оролцоог идэвхжүүлж, сонгон шалгаруулалт, нэр дэвших тухай хүсэлтийн мэдээлэх явцыг тодорхой болголоо.
- Ажлын хэсгийн гишүүдийн бүрэн эрх, үүргийг тодорхойлж, хууль заагаагүй хориглох заалтыг хассан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.