Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймгийн төв Булган суманд өнгөрсөн Бямба гарагт буюу тавдугаар сарын 23-ны өдөр боллоо. Орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой тус уулзалтад Булган, Хөвсгөл, Орхон аймгийн малчид, малын эмч, тариаланчид, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, сум, багийн удирдлага зэрэг 450 орчим хүн оролцов.
Ерөнхий Сайд Н.Учрал уулзалтыг нээж "Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилт, үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж байна. Засгийн газрын дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт онцгой анхаарч ажиллаж байна" гэв.
Мөн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд боловcруулах үйлдвэрлэлийг өргөжүүлэн, үнэ цэн, өртөг ашиг нэмсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг өсгөнө. Махны экспортыг зогсоохгүй. Үнийг захиргааны аргаар барихгүй гэж хэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.