Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн дөрвөн этгээдээс ашиг сонирхлын зөрчил илэрчээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн дөрвөн этгээдээс ашиг сонирхлын зөрчил илэрчээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 460 иргэний хувийн ашиг сонирхлын тухай урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 366 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Уг ажиллагаанд 94 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа бөгөөд “Монгол наадам цогцолбор”, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Монгол Улсаас Эрээн хотод суух консулын газар, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн дөрвөн этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгджээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.