Гарын үсэг нь 50 сая төгрөгт хүрдэг гэх Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
Өчигдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдааны дундуур НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж мэдээлэл хийсэн. Тэрбээр “Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг аж ахуйн нэгжүүдийг дарамталж ашиг хонжоо олдог, гарын үсгээ 50 саяар зурдаг. Энэ асуудлаасаа болж АТГ-т шалгагдаж, ажлаасаа халагдсан” хэмээн мэдэгдсэн.
Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад “Хуулийн байгууллагын шалгалтын талаарх мэдээллийг мэдэхгүй байна. Бидэнд Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авсан гэдэг мэдээлэл л байна” гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.