Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлөхдөө өөрт ойр байрлах нотариат дээр очно

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлөхдөө өөрт ойр байрлах нотариат дээр очно

Нас барсан иргэний 1072 хувьцааг ирэх сарын 1-ээс өвлөгчид шилжүүлж эхэлнэ.Энэ талаар "Эрдэнэс тавантолгой" ХК-аас мэдээлэл хийлээ. Газрын дарга Т.Ганзул "Компани хувьцааны ногдол ашиг тараахдаа хувьцаа эзэмшигчдийн тоогоор дансанд нь байршуулдаг. Тиймээс нас барсан иргэдийн ногдол ашиг нэрийн дансанд нь байршиж байгаа. Нийт 135 мянган иргэний хувьцаа өвлөгдөнө" гэлээ. 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс "Иргэд хамгийн түрүүнд 158989 тусгай дугаарт нас барсан иргэний РД-ийг крилл, том үсгээр бичиж илгээхэд нас барсан иргэний хувьцааны үлдэгдэл харагдана. Иргэн ҮЦТХТ дээр очих шаардлагагүй өөрт ойр байгаа нотариат дээр очиж, өв залгамжлах эрхийг цахимаар баталгаажуулна. Өвлөгдөж байгаа 1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийг дансыг бүртгэж баталгаажуулна. Баталгаажуулалт E-Mongolia платформоор дамжин хийгдэнэ. 

Монголын нотариатчийн холбоо "Эхлээд хувьцааны мэдээллээ тусгай дугаарт илгээж, өөрт ойр байрлах нотариат дээр очиж мэдээллээ аваарай.

Хамт амьдарч байсан өвлөгч гурван сарын дотор татгалзах шийд өгөөгүй бол өв авсанд тооцдог. Хамт амьдарч байсан иргэд нэг жилийн дотор өв авах хүсэлтээ өгөөгүй бол татгалзсанд тооцдог. Энэ нь ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.

Гадаадад байгаа иргэд ЭСЯ-аар дамжуулан нотариатын үйлчилгээг авах боломжтой. Орон нутагт нотариат ажиллаагүй сумд үүрэг гүйцэтгэгч ажиллаж байгаа. 

Бүрдүүлэх бичиг баримтын хувьд: 

-Нас барсны лавлагаа, гэрлэсний лавлагааг нотариат өөрийн цахим системээс авах боломжтой 

-Улсын бүртгэлээс төрөл садангийн лавлагаа авах шаардлагатай. 

Баг хорооны Засаг даргаас өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, тодорхойлолт авснаар та нотариат дээр очиж өвлөх бичиг баримтаа  хийлгэх боломжтой" гэлээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.