“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр буюу тавдугааро сарын 26-нд эхлүүллээ

“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр буюу тавдугааро сарын 26-нд эхлүүллээ

Улсын Их Хурлын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” Парламентын сэтгүүлчдийн клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр буюу тавдугааро сарын 26-нд эхлүүллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт уг сургалтын үеэр хэлсэн үгэндээ, "Сайн Парламент"-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчийн оролцоо маш чухал. УИХ-ын гишүүдэд иргэд, сэтгүүлчидтэй нээлттэй уулздаг танхим гаргаж өгнө" хэмээн онцоллоо.
Сэтгүүлч, редакторуудад парламентын бүтэц, үйл ажиллагаа, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүрэг, механизмын талаарх ойлголт, мэдлэгийг гүнзгийрүүлэн өгч, мэдээллийг иргэдэд ойлгомжтой, тэнцвэртэй, баримтад тулгуурлан, түргэн шуурхай түгээх, асуудалд агуулгын болон бодлогын дүн шинжилгээ хийх арга зүйн талаар мэдээлэл хүргэх зорилготой сургалтыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж, сэтгүүлчдэд парламентын шинэчлэлийн бодлогыг танилцуулав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.