Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дахин томилдог байх эсэх маргааны шийдвэрийг 13.30 цагт танилцуулна

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг  дахин томилдог байх эсэх  маргааны шийдвэрийг  13.30 цагт танилцуулна

Өнөөдөр 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны  нээлттэй хийхээр товлосон. Хуваарийн дагуу хуралдаан эхэлж, дэгийн дагуу үргэлжилсэн юм.  Дөнгөж сая их суудлын хуралдаан завсарлаж, зөвлөлдөх үйл явц руу шилжлээ. Хуралдааны шийдвэрийг 13.30 цагаас уншиж, сонсгохоор болов.

Их суудлын хуралдаанд УИХ-ын Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар оролцож буй. Маргааныг тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.