НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжлээ

НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжлээ
НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжиж, НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшиж, төлөөлөгчдийн олонхын санал авсан Б.Пүрэвдагва нийслэлчүүддээ хандаж үг хэллээ. Тэрээр "Хотын даргын мөнгө гэж байхгүй. Хотын иргэний мөнгө л бий" гэх үгийг индэр дээрээс онцолж байлаа. Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд, Улаанбаатар хотын эрх чөлөөт иргэд ээ, бидний хүсэж буй “Шинэ үеийн Улаанбаатар” бол:
- Амьдрах өртөг тэнцвэртэй
- Амьдралын чанарт төвлөрсөн
- Хүртээмжтэй орон сууцны системтэй
- Улс орны эдийн засгийн гол хөдөлгүүр болсон
- Төрийн үйлчилгээний стрессгүй хот билээ.
Дарга биш иргэн төвтэй, мод тайрах биш тарьсан, устгах бус ургуулсан, амьдралын эх булаг ус, агаар, хөрсөө хамгаалсан, машинд биш хүнд зориулагдсан “ШИНЭ ҮЕИЙН УЛААНБААТАР”-ын төлөө илүү хурдтай, илүү соёлтой, эрчтэй хүчтэй, эв нэгдэлтэй ажиллах болно гэдгээ илэрхийлж байна.
Хүндээ ээлтэй хотын төлөө ажил хийе" гэж уриаллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.