USD 3,590.58 CNY 529.96 RUB 46.03 EUR 4,089.67 KRW 2.45 USD 3,590.58 CNY 529.96
| Улаанбаатар 14°C | 2026 оны 07 сарын 26
Санал болгох

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үедээ их хэмжээний хахууль авсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үедээ их хэмжээний хахууль авсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллах явцдаа Ж.Г. нь 2021 онд хөрөнгө орлого нь их хэмжээгээр буюу 500 мянган ам.доллароор нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт буюу  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), мөн хуулийн  22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар хөрөнгөжсөн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 
 

Шүүхээс Ж.Г-г албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял, 3 жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 277 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.