УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Эрчүүдийг сургалтад хамруулж, гамшгийн үед дайчлах хуулийн төслийг санаачилсан

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Эрчүүдийг сургалтад хамруулж, гамшгийн үед дайчлах хуулийн төслийг санаачилсан

Сүүлийн үед гарч буй сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудтай холбогдуулах УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө. Гурван настай охин уурхайн цооногийн нүхэнд унасан асуудал болон “Цэнгэлдэх” хотхонд гал гарсан хэргүүд дээр тодорхой байр сууриа илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ, “Төв аймгийн Заамарт болсон үйл явдал нь уул уурхайн компанийн буруу. Хувийн хамгаалалтын хэрэгсэлгүй уул уурхайн талбарт хүн нэвтрүүлдэггүй байх хамгийн анхан шатны хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмээ мөрдөөгүй байна. Мөн эцэг эхийн ч буруу. Энд онцгой байдлын байгууллага, алба хаагчдын буруу байхгүй. Бид цаашлаад иргэн бүрийг өөрсдийгөө гамшиг эрсдэлээс хамгаалах мэдлэгтэй болгоход анхаарна. Онцгой байдлын албанд 6500 хүн ажиллаж буй нь гамшиг эрсдэлийн үед дутагдалтай тоо юм.  "Сүүлийн үед мөнгөтэй эрчүүд нь цэрэгт явахгүй, мөнгөгүй нь явдаг жишиг тогтсон"  Тийм учраас эрэгтэйчүүдийг гамшгийн үед дайчлах хуулийн төсөл санаачилсан байгаа. Эр хүн бүрийг гамшгийн эрсдэлийн сургалтад хамруулах хуулийн төслийн намрын чуулганаар өргөн барина. Гамшгийн үед ажиллахад тэдэнд тодорхой мөнгөн урамшуулал олгоно. Мөн бид хамгаалалтын хувцас хэрэгслээр хангана. Бүс нутгуудад гамшгийн эрсдэлийн сургалтын төв нээнэ” гэлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.