Боловсролын зээлийн сангийн даргаар М.Төртогтохын оронд Ерөнхий сайдын зөвлөх асан П.Зохихсүрэнг томилжээ
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргаар томилогдоод таван сар болж буй М.Төртогтох ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр Боловсролын сайд асан П.Наранбаярын туслахаар ажиллаж байсан бөгөөд улс төрийн томилгоогоор Боловсролын зээлийн сангийн даргаар томилогдоход олон нийт ихээхэн шүүмжилж байв.
Тэгвэл Боловсролын зээлийн сангийн дарга Төртогтохын оронд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Зохихсүрэнг томилсон байна. Түүний хувьд Математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, өмнө нь ЗГХЭГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан гэдгээс өөр намтаргүй нэгэн аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.