"Хуурамч сугалаа" зохион байгуулдаг бүлэг этгээдүүдийг олж илрүүлжээ
Орон сууц, авто машины хонжвортой хэмээн “Хуурамч сугалаа” зохион байгуулж, иргэдийг залилдаг бүлэг этгээдийг олж илрүүлжээ
Иргэн "А" нарын бүлэг этгээдүүд урьдаас зураг дүрс бичлэгийг нь авч бэлтгэн бусдын эзэмшлийн нэг орон сууц, 4 тээврийн хэрэгслийг зохиомол байдлаар цахим орчинд хонжворт сугалаа зохион байгуулж сугалаанд оролцсон нийт 28.500 иргэнийг залилсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэхүү шалгалтын явцад хонжворт шалгарсан азтаны автомашин, орон сууц зэрэг хонжворыг өгдөггүй, сугалааны азтаныг урьдаас төлөвлөсөн хүнийг шалгаруулж зохиомол нөхцөлийг бий болгон хууль бусаар сугалаа зохион байгуулж байсан нь тогтоогдсон юв.
Иргэд та бүхэн энэ төрлийн сугалаанд оролцохдоо тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж эсэхийг сайтар нягталж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.