Хотын дарга Б.Пүрэвдагва Ажлын албаны даргаар Ж.Эрдэнэбаярыг, зөвлөхөөрөө Ү.Амарбатыг томиллоо
Ажлаа аваад 10 гаруй хонож буй Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлын албаны дарга болон хуулийн зөвлөхөө томилжээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга ажлын албаны даргаараа Ж.Эрдэнэбаярыг томилжээ. Өмнө нь тэрээр Соёлын сайд Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байсан. "Go Mongolia" брэндингийг бий болгож, Гадаадад Монголыг сурталчлах ажлыг зохион байгуулж байсан. Түүнчлэн Ж.Эрдэнэбаяр Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байхад Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан юм. Тэгвэл хотын шинэ дарга Б.Пүрэвдагва ажлын албаны даргаараа томилжээ.

Мөн хуулийн зөвлөхөөрөө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбатыг томилсон байна. Тэрээр Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байхад УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.