Т.Доржханд: Сэргээгдэх эрчим хүч, дата төв, хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулбал импортын барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлнө
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийг УИХ-д яаралтай горимоор өргөн барьж буй мэдээллээ. Тус хуулийн төслийг дагалдуулан 99 хуульд нэмэлт, өөрөлчөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.
Шадар сайд Т.Доржханд "Гаднын хөрөнгө оруулагчид татварын болоод бодлогын орчин хүсдэг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсад 50 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний гаднын хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд 20 хүртэл жилийн хугацаатайгаар татварыг орчныг нь тогтворжуулах зохицуулалт орсон. Мөн Засгийн газрын дэвшүүлсэн дөрвөн чөлөөлөлтийн хүрээнд ногоон эрчим хүчний тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, нарны батарей, нарны үүсгүүр, салхины сэнс, батарей хураагуур, ногоон устөрөгч, дата төв буюу мэдээлийн төвүүдийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг 100 хувь гаалийн татвараас чөлөөлж шийдвэр гаргалаа” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.